Хан-Уул дүүргийнхэн 56 машин, 104 бичил төхөөрөмжөөр замаа цэвэрлэжээ
Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 13:00 цагийн байдлаар 4 ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн 10 байгууллагын 24 инженер техникийн ажилтан, 193 зам талбайн үйлчлэгч, 56 жолооч, ачигч нийт 273 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.
Цэвэрлэгээнд 56 машин, 104 бичил төхөөрөмж ашиглан гүүр, холын зам, өгсүүр, уруу, зорчих хэсгийг түрж, давс, бодис цацан явган замыг бичил төхөөрөмжөөр үлээлгэж байна. Авто замын зорчих хэсэг хэвийн халтиргаа гулгаа үүсээгүй бөгөөд 29.7 тонн давс, 8 тонн бодис, цацсан аж.
Үлдэгдэл 1574.1 тонн давс, 1304 тонн бодис, дайрга 95м³ байна.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.