Н.Эрхэмбаяр дифлимпын наадмын иж бүрдэл медальтан болжээ

Н.Эрхэмбаяр дифлимпын наадмын иж бүрдэл медальтан болжээ
Япон Улсын нийслэл Токио хотноо дифлимпын XXV наадам 2025 оны 11 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд үргэлжилж байна.
 
Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмаас Монголын баг тамирчид анхны медалиа авчээ. Тэрээр дифлимпын наадмын гурав дахь медалиа хүртэж байгаа ба өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв.
 
Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байжээ.
Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байна.
9192a906401b428ebc2cc43d75ae155e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.