ХХААХҮЯ БНСУ-ын Вонгуаны их сургуультай хамтарч ажиллана
Монгол, Солонгосын төр, хувийн хэвшил болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцсон “Монгол-БНСУ-ын Хүнс, биотехнологийн хамтын ажиллагааны бага хурал-2025” болжээ.
Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн тэргүүтэй төлөөлөл оролцож, Монгол Улсын ХХААХҮЯ болон БНСУ-ын Вонгуаны их сургууль хооронд техник хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.
Талууд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт шинэ техник, технологи, инновацид суурилсан хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд:
- Хүнс, биотехнологийн судалгаа, хөгжүүлэлт
- ESG удирдлага, тогтвортой үйлдвэрлэлийн шийдлүүд
- Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах технологи
- Гарааны бизнесийн инкубаци, стартап дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хамтдаа хэрэгжүүлэх юм.
ХХААХҮЯ-ны төлөөлөл Солонгосын хүнсний үйлдвэрлэл, биотехнологийн салбарын тэргүүн туршлага, үр ашигтай шийдлүүдийг Монгол Улсад бодитоор нэвтрүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг онцолжээ. Ийнхүү хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, инноваци, технологид тулгуурласан урт хугацааны түншлэлийн эхлэл тавигдав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.