УИХ-ын гишүүн Ө.Шижир: Идэр есийн өвлийн хүйтнээр ЕБС-ийг амраагаад, хичээлийг наймдугаар сарын 1-нд эхлүүлье
УИХ-ын гишүүн Ө.Шижир ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЕБС-ийн сурагчдын амралтад өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Ковидын үеэр буюу ид хүйтний үед хөл хорио тогтоож хичээл сургууль, цэцэрлэг амарсан. Тухайн үед хүүхдүүдийн ханиад томуу, агаар замын халдварт өвчлөл 80 хувь буурсан. Үүнийг дагаад эмийн компаниудын борлуулалт ч мөн адил өвлийн улиралдаа энэ хувиар унасан.
20-р зуунд социализмийн цаг үед монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж "Есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр даа" гэсэн пропаганда ОХУ-с явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй.
Бид дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ?
Тиймээс ер нь цаашид жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн дараа оны хоёрдугаар сарын 1 хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр ЕБС-ийг амраагаад хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 1-нд эхлүүлдэг байвал ямар вэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.