103 түргэн тусламжийн төвийн ачаалал 67 хувиар нэмэгджээ
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 24 цагийн хугацаанд нийт 2257 дуудлагад үйлчилсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн дуудлага очих хүртэл хүлээцтэй хандаж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч бидний ажилд туслахыг уриалав.
Иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөлттэй холбоотой дуудлага ихсэж байгаа тул та бүхэн өвчлөлөөс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжиж, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.