LIVE: Халзан бүрэгтэй ордын хайгуулын ажлыг дахин эхлүүллээ
Монгол Улсын төр газрын ховор элементийн төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй хэмээн үзэж, “Халзан бүрэгтэй” төсөлд зөвшөөрөл олгожээ.
Халзан бүрэгтэй орд нь ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтад бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл юм. Тус ордод агуулагдах уран 0.009 хувь байгаа нь бусад газрын ховор элементийн ордуудаас бага үзүүлэлт хэмээн дүгнэжээ.
Мянгад суманд төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй. Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй.
Халзан бүрэгтэйн ерөнхий сонсголоос газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлэх, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Халзан бүрэгтэй ордын хайгуулын ажлыг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч МНРИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмонгоос тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.