Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог Ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.

Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

da8a36d19edc445babb2707079efce1d743af476a1c14c028aec7b0ceae39679

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.