🔴Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргад дэмжсэн
УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэх товтой байсан ч АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авав.
МАН-ын ЕНБД Я.Содбаатар:
-МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн. Өнөөдөр УИХ-аар УИХ-ын даргын асуудал хэлэлцэгдэж, шийдвэрлэгдэнэ. Үүний дараа, Тэргүүн шадар сайд болон бусад томилгооны асуудал орно.
УИХ-ын тухай хуульд заасны дагуу, УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Бусад намтай зөвшилцөх шаардлагагүй.
МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ долоон Бодлогын зөвлөл байгуулсан. Эдгээр зөвлөл нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс мониторинг хийж, санал бодлоо тусгах, мөн 31 дүгээр Их хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.