Ц.Цэнгэл: "Цемент шохой" ХХК төрд шилжсэнээс хойш сүүлийн хэдэн жил ашиггүй ажиллаж байгаа тухай мэдээлэл авсан

AI хөрвүүлсэн
Ц.Цэнгэл: "Цемент шохой" ХХК төрд шилжсэнээс хойш сүүлийн хэдэн жил ашиггүй ажиллаж байгаа тухай мэдээлэл авсан

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Хөтөлийн "Цемент шохой" компанийн захирлыг сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Асуудал байгаа бол хууль хяналтын байгууллагууд шалгаад, хариуцлага тооцох ёстой" хэмээн үзэж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: 

-Хөтөлийн "Цемент шохой" компани төрд шилжсэнээс хойш сүүлийн хэдэн жил ашиггүй ажиллаж байгаа тухай мэдээлэл байгаа. Тус компани "Эрдэнэс Монгол" нэгдэлд шилжсэнээс хойш хоёр жил гаруй боллоо. Одоо компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг би сайн мэдэхгүй байна. Энэ талаар "Эрдэнэс Монгол"-ын удирдлагуудаас тодруулах нь зүйтэй. 

Засгийн газраас баталсан журмын дагуу гүйцэтгэх удирдлагыг сонгохдоо нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг. Ажлын байрны шаардлагыг хангасан эсэхийг үнэлж, хамгийн өндөр оноо авсан хүнийг ТУЗ-д санал болгодог. Ингээд хуулийн дагуу томилдог байсан. Сүүлийн хоёр захирлын томилгооны тухайд ажилчид шаардлага тавьж байсан ч төрд шилжүүлэх үед стратегийн ач холбогдолтой үйлдвэр учраас түр томилгоо хийгдсэн байж магадгүй. 

Компанийн санхүүгийн байдал тогтворгүй байгаа нь үнэн. Анх Хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын зээл авч үйлдвэрийг шинэчилсэн ч энэ өр төлөгдөөгүй. Өдгөө өрийн хэмжээ 450 тэрбум төгрөгт хүрсэн нь банкны чанаргүй зээлийн жин дарж байгаа хэрэг. 

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төрийн өмчийн компаниудын 1,4 их наяд төгрөгийн өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн өрийг холбогдох талуудтай ярилцаж, шийдэл гаргахыг хичээж байна. Ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулаад шийдвэр гаргана хэмээв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.