“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын өргөтгөсөн шуурхай хурал болжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын өргөтгөсөн шуурхай хурал болжээ
 
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын өргөтгөсөн шуурхай хурал 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж, компанийн хэмжээнд хэрэгжиж буй ажлын явц болон гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
 
Хурлын үеэр компанийн эзэмшлийн Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцаж, тээврийн компаниудын төлбөр тооцоог шуурхай шийдвэрлэх, мөн тээвэрлэлтийн үйл явцад үүсээд буй түлш, шатахууны хомсдолтой холбоотой хүндрэлүүдийг зохих түвшинд шийдвэрлэхийг холбогдох нэгжүүдэд үүрэг болголоо.
 
Мөн компанийн 2026 оны эдийн засгийн зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын саналыг Ерөнхий инженерээр ахлуулсан хуралдаанаар урьдчилсан байдлаар баталсныг энэ сарын 20-нд Гүйцэтгэх захирлын ажлын зөвлөлөөр хэлэлцүүлж, эцэслэн батлуулах чиглэл өгөв.
 
Гүйцэтгэх захирлын А/190 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутаг дахь ажилтан, албан хаагчдын ажлын болон тусгай хувцас хэрэгслийн бэлтгэл байдлыг шалгаж, шаардлагатай хангамжийг олгох, орон нутгийн ажилтны ундны цэвэр усны асуудлыг шийдвэрлэх, тэднийг зөөвөрлөх автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэлүүдийг тус тус өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.