🔴А.Баяр: Ирэх жил хулгай, залилан, зодоон цохионы эсрэг анхаарч ажиллана
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн онцгой байдлын газарт эхэллээ.
Энэхүү хуралдаанаар анх удаа Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил болоод төсөвт тусгасан санхүүгийн зарцуулалтыг танилцуулах юм. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар болон гишүүн 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна.
Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр "Нийслэлийн есөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар өнөөдөр энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулна. Төсвийн мөнгөөр яг ямар ажил хийсэн, хэдэн хувиар бууруулсан гээд мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэх чухал. Цаашдаа ч энэ зарчмаар ажиллана. Учир нь дүүргүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв, хөрөнгийг хангалттай батлаж өгсөн. Тиймээс ажлын үр дүн хэрэгтэй байна” хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.