🔴 Л.Оюун-Эрдэнэ: Хийн хоолойноос бусад мега төслүүдийг миний засгийн газар эхлүүлж чадсан

МАН-ын ээлжит 31 дүгээр их хурал эхэллээ. Их хуралд 2247 төлөөлөгч оролцож байна. Нэг төлөөлөгч 140 намын гишүүнийг төлөөлж байгаа аж. 

Хэлэлцэх асуудал:

  1. Тайлан, илтгэл /Уламжлал, шинэлчлэл, хөгжилд хөтөлсөн МАН/
  2. Хяналтын Ерөнхий хорооны тайлан, илтгэл
  3. МАН-ын дарга сонгох
  4. Хөтөлбөр, эрмэлзлэл
  5. МАН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  6. Зохион байгуулалтын асуудал /МАН-ын бага хурлын гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг сонгох/
  7. МАН-ын даргад чиглэл өгөх тухай
  8. МАН-ын Бага хуралд эрх шилжүүлэх тухай

Хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр Ерөнхий сайдаар ажилласан цаг үеийнхээ ажлыг тоймлон танилцуулав. Товчдоо, цар тахлын хүнд цаг үед зураг төсөвтэй, техник эдийн засгийн үндэслэлтэй томоохон мега төслүүдийг эхлүүлж чадсан. Хийн хоолойноос бусдыг нь эхлүүлсэн ч цаашид шинэ төслүүдийг эхлүүлэх шаардлага байгааг шинэ Ерөнхий сайдад хэлсэн гэлээ. 

Мөн Оюутолгойтой бизнесийн зарчмаар ярьж чадахгүй байсан. Учир нь манай улсад ногдох 34 хувьд адилхан хөрөнгө оруулалт хийж чадахгүй байсан. Үндэсний баялгийн сан байгуулах гэж байгаа учраас 34 хувьд ногдох 2,3 тэрбум доллар өөрөө монголын ард түмэнд та бүхнийг буруу ойлгуулж байна гэх хэлцлийг хийж, тэглүүлж чадсан. Энэ мөнгийг хуримтлалын санд шилжүүлж чадсан. Үндэсний баялгийн сангийн асуудал олон засгийн газар дамжиж яригдсан, цаашид ч яригдана. Гол нь бодлогын залгамж халааг хадгалж, хэрэгжүүлэх үндэсний бодлогын хэмжээнд МАН авч явах учиртай. Шинэ сэргэлтийн бодлого парламентын ардчиллыг бэхжүүлж, засаглаглын ил тод байдлыг хангахад бүхэлдээ чиглэгдсэн шүү.

Л.Оюун-Эрдэнэ: Шинээр сонгогдох намын дарга танд ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон алга болохгүй. Бид 100 жилийн турш олон сорилтыг даван туулсан. Эв нэгдлээ алдсанаас бусдын идэш болсон гашуун түүх олон бий. Эвдрэлцэн талцах болгондоо уруудан доройтдог түүх ч олон байна. Энэ зовлон зөвхөн МАН-ын асуудал биш улсын асуудал болдог тул "БИ" үзлээсээ татгалзаж "БИД" хэмээн харж ирээдүй рүү хөгжих ёстой. 31 дүгээр их хурал эв нэгдлийн хурал байх ёстой. 

Намайг дэмжиж ирсэн эрхэм журмын нөхдөдөө чин сэтгэлээсээ талархаж байна. Түүхт намаа нэгэн зуунаас нөгөө зуунд ялалтаар түүчээлж, намын даргаар ажилласан цаг хугацаа бол миний амьдралын хамгийн бахархалт дурсамж болон үлдэх болно. Улс орныхоо хөгжлийн төлөө чин шударгаар хичээнгүйлэн зүтгэснийг өвөг дээдсийн маань сүнс гэрчилнэ. Худал бүхэн ард хоцорч, цаг хугацаа өнгөрөх тусам бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол илүү тодорч чадна гэдэгт би итгэдэг.

Шинэ намын даргыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлье. Намын дарга бол хэцүү ажил юм байна. Дараагийн намын даргаа хайрлаж, хамтарч, дэмжиж ажиллах ёстой. Би үргэлж дэмжин ажиллах болно. 

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 1 цаг өмнө
shaadag muu hulgaich ats ve mash ih mongo hulgailsan novsh yum baij jangaa id sda
Нямцэцэг Баатар 23 минут өмнө
Олон олон ажлыг зоригтой эхлүүлж чадсан засгийн газар бол Оюун-эрдэнийн засгийн газар гэж бодож байна. Сайны хажуугаар саар гэж улс төрөөс баяжсан хулгайч нар олон байгааг илэрүүлж тэдэнд арга хэмжээ авч чадаагүйд алдаа нь байна уу гэж харж байна.
Би 22 минут өмнө
Оюунэрдэнэ шигажилласаннүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлсэн ерөнхий сайд бхгүй хүрэлсүхнайз ялагдлын туйл болсон зандангаа есайд болгох гэж намыг хагалан бутаргаж олны шившиг болгосон хүхэлсзх зандан нар mcs ээс мөнгө хандив аваагүй бна гэж бхгүй и
Зочин 20 минут өмнө
Намыг хүрэлсүх занданшатар хоёр эзэгнэж доог тохуу болгосон харнаа 28 оны сонгуулиар юу болохыг