🔴 МАН-ын ээлжит 31 дүгээр их хурал эхэллээ
МАН-ын ээлжит 31 дүгээр их хурал эхэллээ. Хурлыг МАН-ын дарга Д.Амарбаясгалан нээлээ.
Хурлын эхэнд Увс аймгийн МАН-ын дарга, тус аймгийн Засаг дарга асан С.Батжаргалын гэгээн дурсгалыг хүндэтгэж төлөөлөгчид нэг минут босож зогсон хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа хурлын дарга, Тэргүүлэгчдийг батлах тогтоолын төслийг баталлаа.
Хурлын шууд дамжуулалт үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Хуралдаан даргалагч МАН-ын УЗ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Орлогч даргаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, Шадар сайд С.Бямбацогт.
Хурлын тэргүүлэгчдээр МАН-ын Их хурлын төлөөлөгч О.Номинчимэг, Б.Хэрлэн, Г.Лувсанжамц, Б.Анаргүр, Ц.Дэмбэрэлсайхан, Ж.Мөнхсүрэн, Б.Гомбо, Б.Ану-Үжин нарыг баталлаа.
Мандатын комиссын даргаар Н.Энхбаатар ажиллах бол Нарийн бичгийн даргаар Б.Баттүшиг, гишүүдээр Л.Дэжидмаа, Б.Галсан, Н.Цэнд-Аюуш нар ажиллана.
МАН-ын 31 дүгээр ээлжит Их хуралд 2247 төлөөлөгч оролцож байна. Нэг төлөөлөгч 140 намын гишүүнийг төлөөлж байгаа аж. Намд үүссэн аливаа гомдол маргааныг Хяналтын Ерөнхий хороо эцэслэн шийдвэрлэхээр тогтсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 26 гомдол маргааныг холбогдох дүрэм журмын дагуу эцэслэн шийдвэрлэсэн аж.
Улс орны хэмжээнд 2210 анхан болон дунд шатны намын хороо ажиллаж байна. Хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 85 настай Д.Амар бол хамгийн залуу нь 21 настай Б.Билгүүн нар байгаа ажээ.
Хэлэлцэх асуудал:
- Тайлан, илтгэл /Уламжлал, шинэлчлэл, хөгжилд хөтөлсөн МАН/
- Хяналтын Ерөнхий хорооны тайлан, илтгэл
- МАН-ын дарга сонгох
- Хөтөлбөр, эрмэлзлэл
- МАН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Зохион байгуулалтын асуудал /МАН-ын бага хурлын гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг сонгох/
- МАН-ын даргад чиглэл өгөх тухай
- МАН-ын Бага хуралд эрх шилжүүлэх тухай
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.