🔴Т.Доржханд: Б.Пүрэвдорж дарга хэд хоног чуулган удирдаад, ядраад, ам нь хальтираад байна

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр "Т.Доржханд сайд Засгийн газраас гармаар байна гэж ярьж явна" гэж Ерөнхий сайдад "ховлосон" билээ. Уг асуудлаар Шадар сайд Т.Доржхандаас тодруулга авлаа.

Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр өмнөх 4 жил хамт гар нийлж сайхан ажилласан юмсан. Сая дарга хэд хоног чуулган удирдаад, ядраад, ам нь хальтираад ХҮН-ыг Засгийн газраас гарах гэж байгаа гэж ярьчих шиг боллоо. ХҮН-ын даргын хувьд хэлэхэд манай нам 2028 он хүртэл тууштай ажиллана. Засгийн газраас гарахгүй, ачаа үүрнэ. Өнгөрсөн 35 жилд хий эргэж явсны гороор улс орон хөгжихгүй байгаа тул улс төрийн намууд нэгдэж хийдэг байя гэх агуулгаар Үндсэн хуульдаа өөрчлөлт хийсэн. Ер нь хийсэн ажлаараа сонгуульд ордог жишиг тогтоохын төлөө бид ажиллах ёстой. Өнгөрсөн хугацаанд АН хоёр хуваагдаад баахан юм болсон. Сая МАН бас хуваагдлаа. Манай нам аль ч талд нь байр суурь илэрхийлээгүй. Намууд төлөвших ёстой. Ингэж байж ардчиллаа хамгаалдаг.

Бид Засгийн газарт байгаад байгаа нь монголчууд ардчилсан улс мөн хэрнээ ажил хийдэггүй улс болсон. Том төслүүдээ шүүмжлүүлээд ч хамаагүй хөдөлгөж чадахгүй байгаа тул бид хамтарч зүтгээд байгаа юм. Ард түмэнд таалагдахын тулд сонгууль болохоор хамтарч явсан Засгийн газраа хаяж гараад шүүмжилж байгаад өрсөлдөг байдлыг халъя гэж үзэж байгаа. ХҮН хэрүүл хийдэг хэсэг биш ачаа үүрдэг нь байя гэх үүднээс ажиллаад байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.