🔴 Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд Засгийн газраас гармаар байна гэж ярьж явна
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан билээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Ерөнхий сайд аа! Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван жилийн үндсэн төлөвлөгөө чинь мэргэжлийн байнгын хороон дээр унасан юм байна. Одоо УИХ-аар давах юм уу? Бодвол Н.Учрал сайд ганцаараа орсон байх л даа. Улсаа хөгжүүлэх төлөвлөгөө хэлэлцэж байхад Засгийн газрын сайд нар чинь орж ирэхгүй байна. Таныг хүндлэхгүй байна уу Г.Занданшатар сайд аа? 6-7 хон сайд сууж байна. Зарим сайд чинь /Т.Доржханд/ ажлаа өгөх юмсан гээд яриад явж байна. За тэр ч яахав.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд:
-Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр өмнөх 4 жил хамт гар нийлж сайхан ажилласан юмсан. ХҮН-ын өмнөөс ярьдаг болчихсон юм байна. Манай нам улсын хөгжлөө урагшлуулахын тулд итгэл үнэмшилтэйгээр засгийн газарт ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай нам ямар ч мэдэгдэл хийгээгүй шүү. АН Засгийн газраас ХҮН-ыг гаргамаар байгаа бол тэрийгээ хэлээрэй.
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэх бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.