Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
 
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyota Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
 
Архи, согтууруулах ундааны зүйл нь хүний ухамсрыг бүдэгрүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг нэмэгдүүлдэг тул иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх, аливаа болзошгүй эрдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.