Х.Булгантуяа бууж, Ж.Бат-Эрдэнэ "дэвшив"

Х.Булгантуяа бууж, Ж.Бат-Эрдэнэ "дэвшив"

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэхь хэлэлцүүлгийг хийв.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс сонгогдсон Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь огцруулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 99 гишүүний 66,7 хувь нь дэмжлээ. Ингэснээр тэрбээр 2025.11.12-ны өдрөөс УИХ-ын гишүүний албан тушаалаа хашиж эхэлнэ.

Харин түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг дэд даргын албан тушаалд томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 100 гишүүний 78 хувь нь дэмжлээ. 

Ингэснээр УИХ АН болон МАН-ын төлөөлөл бүхий хоёр дэд даргатай боллоо.

УИХ-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн оронд томилгоо хийгдээгүй хэвээр байгаа. Ирэх амралтын өдрүүдэд болох МАН-ын ээлжит Их хурлын шийдвэрийн дараа УИХ дахь МАН-ын бүлгээс дараагийн нөхөн томилгоо хийгдэх төлөвтэй байна. УИХ-ын шинэ дарга томилогдтол Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэхээр боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.