Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Нийт нутгийн 68 хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 68 хувьд цастай байна.
 
Үүнээс Увсын Малчин, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Архангайн Хашаат, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Нарийнтээл, Баянгол, Арвайхээр, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Орхон, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Заамар, Батсүмбэр, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүнд 11-20 см, Завхан, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар 6-10 см, бусад нутгаар 5 см-ээс бага цастай байна.
 
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1.1-3.6 градусаар дулаан, баруун аймгийн нутгийн зарим хэсгээр -3.5-1.1 градусаар хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байжээ.
Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджийн орчим ба ахиу, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар бага орсон байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.