Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн нүүрсэн зуухыг хийн түлшинд шилжүүлнэ
Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль нь хүйтний улиралд сард 20-30 тонн нүүрс хэрэглэдэг. Дэд бүтцийн асуудлаас үүдэж төвийн шугамд холбогдоогүй тус сургууль өнөөдрөөс эхлэн хийн түлшний систем рүү шилжиж байна.
Агаарын бохирдлыг бууруулах, утаагүй шийдэлд шилжих зорилтын хүрээнд “Бороо гоулд” ХХК ААН-ийн татварын нэг хувийн хөнгөлөлтийн хуулийн дагуу төслийг санхүүжүүлж, гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллахаар болжээ. Цаашид сургууль, цэцэрлэгүүдийн дулаалгыг утаагүй, эрчим хүчний хэмнэлттэй системд шилжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.