АУДИТЫН ДҮГНЭЛТ: Тавантолгойн лиценз хуулийн дагуу шилжжээ
Бяцхан түүх сөхвөөс, Тавантолгойн ордын хайгуулын ажил 1970-аад оноос эхэлжээ. Нийт 31 удаагийн геологи хайгуул-шинжилгээний ажил хийгдсэний 11 нь зөвхөн нүүрсний хайгуулд чиглэсэн байх юм.
2008 он гэхэд тус ордын зургаан лиценз “Энержи ресурс” ХХК-д хадгалагдаж байв. Иймд төрийг төлөөлж тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд хэлэлцээрт оржээ.
Ашигт малтмалын тухай хуулиар “Хэрэв улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төр 50 хүртэлх хувийг эзэмшиж болно” гэж заасан байдаг. Харин ҮХ-ны сайд Х.Наранхүү эх оронч хүн байж таараад, үүнийг давуулан биелүүлж, 96 хувийг нь төрд авчирчээ. Нэг лицензийг нь тус компанид үлдээж, таван лицензийг нь төрд авчран “Эрдэнэс Тавантолгой” гэдэг төрийн өмчит компани байгуулагдах хөрс суурийг тавьсан байдаг.
2008 онд явагдсан энэхүү хэлэлцээр ном журмаар явав уу, хуйвалдааны журмаар дуусав уу гэдэг дээр Үндэсний аудитын байгууллага 2012 онд аудит хийжээ.
Тавантолгойн 96 хувийг төрд авч, 4 хувьд ногдох лицензийг хувийн хэвшилд үлдээх үйл явц хуулийн дагуу явагдсаныг Үндэсний аудитын газар шалган тогтоосон аж.

Дэлгэрэнгүй өгүүлбэл, Энержи ресурс ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгохоор 2006 оны долоодугаар сарын 8-нд гаргасан өргөдлийг АМГТХЭГ-ын 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж дүгнэжээ.
2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, тус компанийн 6 лицензийн 1-ийг нь өөрт нь үлдээж, тавыг нь шилжүүлж авсан байна. Тус гэрээ зөрчигдөх тохиолдолд Энержи ресурс ХХК-д ашиглалтын 5 лицензийг нь буцаан олгох, аль эсвэл төрийн оролцооны хувь хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах үр дагавар үүсэхээр байжээ хэмээн цагаан дээр хараар бичсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.