Алба хаагчид 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар 4601 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3816 нь гал түймэр, 590 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 109 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 29 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 57 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.