Монгол уламжлалт хэл хуурын өдөр тохиож байна

Монгол уламжлалт хэл хуурын өдөр тохиож байна

Монгол хэл хуурын өвийг өвлөн уламжлагч, судлаач, урлаач, тоглооч нарын II дугаар чуулган өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвд 08:00–15:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээнд улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэл хуурчид, урлаач, судлаачид оролцож, уламжлалт хуурын татлага, ур хийц, судалгааны чиглэлээр туршлага солилцон, өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна. Монголчуудын хөгжмийн соёл, язгуур уламжлалын үнэт өв болох хэл хуур-ыг хойч үедээ өвлүүлэн түгээх, судлан сурталчлах зорилготой уг өдөр нь соёлын дархлаа, үндэсний бахархлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.