"МИАТ" ТӨХК, "Etihad Airways" компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүлжээ

"МИАТ" ТӨХК, "Etihad Airways" компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүлжээ
Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК нь Арабын Нэгдсэн Эмират Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, дэлхийн тэргүүлэгч агаарын тээвэрлэгчдийн нэг болох "Etihad Airways" компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тусгай тарифын гэрээ байгуулжээ.
 
Энэхүү хамтын ажиллагаа нь 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй бөгөөд зорчигчдод илүү өргөн сонголт бүхий дамжин нислэгийн боломж олгох, хоёр улсын болон гуравдагч зах зээлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн сүлжээний уялдаа холбоог гүнзгийрүүлэх зорилготойн зэрэгцээ Монгол Улсыг Ойрхи Дорнодын агаарын тээврийн төвтэй шууд холбох стратегийн ач холбогдол бүхий алхам болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.