Орон сууцжуулалтын банк байгуулах нь зөв шийдэл үү?

Орон сууцжуулалтын банк байгуулах нь зөв шийдэл үү?

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд З.Бат-Амгалан "Орон сууцжуулалтын банк байгуулна. Анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина" хэмээн мэдэгдсэн билээ. Ийм банк байгуулах нь зөв шийдэл үү гэдэг дээр олон талын байр суурь гарч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Мандхай "Шинэ байгууллага байгуулахын оронд одоо байгаа системийг сайжруулах, хувийн хэвшлийг оролцуулах нь илүү оновчтой, тогтвортой шийдэл болно" хэмээн үзэж байна. 

УИХ-ын гишүүн М.Мандхай: 

-Төрийн өмчит орон сууцны банк байгуулах санаа нь сонирхол татахуйц байж болох ч, Хөгжлийн банкны туршлага, татварын орлого бууралт, институцийн сул байдал зэргийг харгалзан үзвэл энэ нь болгоомжтой хандах ёстой, эрсдэлтэй шийдвэр. Ер нь шинэ байгууллага байгуулахын оронд одоо байгаа системийг сайжруулах, хувийн хэвшлийг оролцуулах нь илүү оновчтой, тогтвортой шийдэл болно.
-Улсын өмчит байгууллага бол улс төрийн шахалт, авлига дахин үүсэх магадлалтай
-Төсвийн орлого багатай үед төр ийм банкыг санхүүжүүлэх чадваргүй байж болзошгүй 
-Арилжааны банкуудыг шахах, зах зээлийн өрсөлдөөнийг бууруулах эрсдэлтэй
-Эдийн засгийн уналтын үед зээл эргэн төлөгдөхгүй, улмаар татвар төлөгчдөд дарамт болно.
Үүнтэй адил АНУ-н Fannie Mae, Freddie Mac ( орон сууцны санхүүжилтийн системийн гол 2 тулгуур байгууллага) хоёрын туршлага нь нэг талаас орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд асар том нөлөө үзүүлсэн, нөгөө талаас УЛС ТӨР, эрсдэлийн сул удирдлага, хяналтгүй тэлэлт нь улсын хэмжээнд санхүүгийн хямрал үүсгэсэн байдаг.
Тиймээс ийм байгууллага байгуулах гэж байгаа бол зах зээлийн сахилга бат, эрсдэлийн бодлого, хяналт шалгалтын тогтолцоо маш өндөр түвшинд байх ёстой хэмээжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.