Монгол сурагчид Японы Изүнокүни хот руу сурагч солилцоогоор явжээ

Монгол сурагчид Японы Изүнокүни хот руу сурагч солилцоогоор явжээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Изүнокүни хот найрсаг харилцаа тогтоосны 10 жилийн ой энэ онд тохиож байна.
 
Энэ хүрээнд анх удаа 15 сурагч Изүнокүни хот руу сурагч солилцоогоор явсан юм. Хүүхдүүд Япон улсын ёс заншил, түүх соёл, япон айлын аж амьдралтай танилцаж, үндэснийхээ өв соёлыг толилуулжээ. Мөн япон хүүхдүүд монгол хэлээр захиа бичиж, хүүхдүүдэд дурсгасан байна.
 
Сурагч солилцоогоор явсан хүүхдүүд Япон улсын Изүнокүни хотын Нираяма сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, тэдний Сооран бүжгийг сурсан юм. 
Энэхүү ойн баярын арга хэмжээ, сурагч солилцооны талаар Японы орон нутгийн хоёр сонинд нийтлэл хэвлэгджээ. Сонинд хоёр талын найрсаг харилцаа, сурагч солилцооны талаар онцолсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.