Г.Эрдэнэтуяа: Төрд хамгийн их хулгай, авлига байгааг төрийн эзэмшлийн компаниудын засаглалаас харж болно

Г.Эрдэнэтуяа: Төрд хамгийн их хулгай, авлига байгааг төрийн эзэмшлийн компаниудын засаглалаас харж болно

"Тавантолгойн цагаан толгой" нэртэй боть ном хэвлэгдэн гарчээ. Оюутолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээг тухайн үеийн Засгийн газар буюу Ерөнхий сайд С.Баярын үед зурсан байдаг. Үнэхээр тус ордын ашиглалт эдийн засгийн үр өгөөж муутай байсан уу гэх тус стратегийн орд газарт холбогдох үнэн зөв, бүрэн бүтэн баримт, мэдээлэлд хариулт өгөх ном юм. Уг номын талаар Монголын Уул уурхайн Үндэсний ассиоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа. 

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

-Оюутолгойн бүлэг ордыг 100 хувь гэж үзвэл 96 хувийг нь төр буюу Оюутолгой компани авчихсан байгаа. Түүний 34 хувийг манай улс эзэмшдэг. Одоо Онтрэ гоулдын асуудал босч ирлээ. Бүлэг ордын асуудал шүү дээ. Хувилаад задалж харвал хувилсан болгонд Жижиг Тавантолгой, Том Тавантолгой, Ухаа худаг орно. Оюутолгойн газрын зургийг харвал нөөц бүр тархан байршсан байдалтай байдаг.

Цагаан суваргын орд буюу МАК-ын асуудлыг ч маш олон жил стратегийн ордод авна, авахгүй гэж ярьж байгаа. Хууль эрхзүйн орчноо энэ дээр хангалттай хийж чадсан эсэх нь эргэлзээтэй юм билээ. Оюутолгойн ордын хувьд тухайн үед манай улс 34 хувь дээрээ хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэх байр суурийг баримталж байсан юм билээ. Маргаан дуусахгүй байгаа нь сонин. Стратегийн орд гэж тодорхойлсон асуудал нь улс төрчдийн барьж өгөх өнцөг болоод байгаа юм биш үү. Баялгийг ард иргэд бүгд хүртэх ёстой гэж байгаа ч энэ хэл амаас болж өгөөж нь хойшлоод байна.

Ойлгомжгүй асуудлуудаа цэгцлэхийг хүсээгүй, өнөөдөр ч цэгцлээгүй. Эрдэнэс тавантолгой ХК-ийн 94 хувийг төр эзэмшиж байгаа ч ямар баялгийг иргэдэд өгөв, иргэд яаж баяжив. Хаана хулгай байна, хаана авлига байна тэр төрд л байна. Тэр компанийн захирал болсон хүн бүр шоронд явдаг. Гэмт хэрэг хийгээгүй бол шоронд орох байсан уу. 

Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

da12a1e532864289b33674cbba9be7e4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.