Г.Эрдэнэтуяа: Оюутолгойн гэрээ яаж байгуулагдсан, тухайн үеийн төр засаг ямар бодлого баримталж байсныг харуулах ном хэвлэгдэн гарчээ
"Тавантолгойн цагаан толгой" нэртэй боть ном хэвлэгдэн гарчээ. Оюутолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээг тухайн үеийн Засгийн газар буюу Ерөнхий сайд С.Баярын үед зурсан байдаг. Үнэхээр тус ордын ашиглалт эдийн засгийн үр өгөөж муутай байсан уу гэх тус стратегийн орд газарт холбогдох үнэн зөв, бүрэн бүтэн баримт, мэдээлэлд хариулт өгөх ном юм. Уг номын талаар Монголын Уул уурхайн Үндэсний ассиоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: Зарим гишүүд Оюутолгой манай улсыг дампууруулах гээд байна гэж ярих юм. Тийм сүрхий юм бол хууль эрхзүйн хувьд ажлаа хийгээч ээ! Стратегийн орд гэх ойлголтоо тодорхой болгооч, парламент дээр засах эрх нь гишүүдэд байгаа шүү дээ. Би ажлаа хийгээгүй юм гэдгээ зарлаад байх юм. Зарчимгүй төртэй улс гэдгээ олон улсад зарлаад байна. Худал ташаа мэдээлэл санаатай тараадаг.
Манайхаар маш их иргэний нийгмийн байгууллагууд ирж лайв хийж, дайрч давшилдаг. Хариулт өгөх ном хэвлэгдэн гарсанд үнэхээр баяртай байна. Энэ номыг авч уншихыг компаниудад уриалмаар байна. Тухайн үед Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүсийн байр суурийг унших хэрэгтэй. 34 хувийг бид өөрсдөө хүсэж л байгуулсан гэрээ шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчид Монгол улсын төр засагтай гэрээ хийсэн гэж бодож байгаа болохоос С.Баяртай, Ч.Сайханбилэгтэй гэрээ хийсэн гэж бодохгүй байгаа шүү дээ. Монгол улсын төр гэх эрхэм зүйлээ битгий уландаа гишгээсэй гэж хүсэж байна.
Манай уул уурхайн салбар хэдэн арван жилээр ухарсан. Дандаа худал хуурмаг ярьж, улс төржсөөр байгаад үнэнд гүйцэгдэж байна.
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.