АН-ын УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигт бараалхжээ

АН-ын УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигт бараалхжээ
УИХ-ын гишүүд, Солонгос улсад суугаа элчин сайд, АН-ын ЕНБД нарын хамт БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигт бараалхлаа.
 
БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Вон болон БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан уулзалтаас гарсан санал, хүсэлтийг  нэгтгэн танилцуулжээ.
 
Тухайлбал өнөөдрийн байдлаар БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй иргэдийн тоо 60 мянгад хүрч, үүнээс 17 мянга орчим иргэд визийн хугацаа хэтэрсэн байдалтай байгаа нь тухайн иргэдийн хувьд нийгмийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал болж, хүний эрх зөрчигдөх нөхцөл бий болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар визний журмыг хөнгөвчлөх асуудлыг хууль эрх зүйн орчны хүрээнд онцгойлон авч үзэхийг хүсжээ. Мөн Монголын 10 аймагт хэрэгжиж байгаа дулааны станцын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж дуусгахын төлөө хүчин чармайлт гаргахыг хүссэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.