Агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн жилийнхээс 22-80 хувиар буурчээ

Агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн жилийнхээс 22-80 хувиар буурчээ

2025 оны галлагааны улирал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байгаа үзүүлэлт гарчээ.

Тодруулбал, Өчигдрийг /2025.11.06/ өнгөрсөн жилийн яг энэ өдөртэй харьцуулахад агаарын чанарын үзүүлэлтүүдтэй 24 цагаар харьцуулахад PM2.5 тоосонцор 36.7 хувиар бага,
PM10 тоосонцор 22.1 хувиар бага,  NO2 азотын исэл 43.1 хувиар бага, SO2 хүхрийн хий 80 хувиар бага, CO угаарын хий 53.9 хувиар бага байна.

2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг 2024 онтой харьцуулахад хоногийн дундаж температур -1.9˚С-аар дулаан, салхины дундаж хурд 1.4 м/с-ээр бага салхитай, хур тунадасгүй байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.