“Скай Хайпермаркет” ХХК жилд 90-100 тн салат навчийг зах зээлд нийлүүлнэ
“Скай Хайпермаркет” ХХК нь гидропоник хүлэмжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр “Буянт Бумба Эрдэнэ” ХХК-тай хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэжээ.
“Скай Хайпермаркет” ХХК нь Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд салат навчийг жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинээр тогтвортой хангах зорилготой гидропоник (хөрсгүй тариалалт) хүлэмжийн үйл ажиллагааг 2023 оноос эхлүүлсэн. Энэ онд дотооддоо хөрсөн дээр хүнсний ногоо тариалах туршлагатай “Буянт Бумба Эрдэнэ” ХХК-тай хамтарсан компани байгуулах гэрээг ийнхүү үзэглэсэн юм.
Имартын ажилтан, Гидропоник төслийн Ахлах менежер А.Энхчимэг:
-Жилд 90-100 тн салат навчийг зах зээлд нийлүүлэхүйц үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эрүүл ахуйн стандартад нийцсэн, судалгаанд төвлөрсөн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр түлхүү ажиллаж, тус дэвшилтэт технологийг нийтэд хүртээмжтэй байлгах мөн хүнсний ногооны аюулгүй байдалд хувь нэмэр оруулахаар хичээн ажиллах болно гэжээ.
Сэтгэгдэл (0)