М.Мандхай: Улс төрийн ашиг сонирхолд нийцсэн төсвийг буцааж, амьжиргаа дэмжсэн төсөв батлах шаардлагатай

М.Мандхай: Улс төрийн ашиг сонирхолд нийцсэн төсвийг буцааж, амьжиргаа дэмжсэн төсөв батлах шаардлагатай
УИХ-ын гишүүн М.Мандхай ирэх оны улсын төсвийн талаар "Энэ удаагийн улсын төсөв эдийн засгаа тэлэх, ард иргэдийн амьжиргааг дэмжих бодлого биш, улс төрийн ашиг сонирхолд нийцсэн төсөв болжээ" хэмээн дараах байр суурийг илэрхийлжээ. 
 
Тэрбээр" Багш, эмч, ахмад настнууд хэдэн өдөр хүйтэнд жагсаж “цалин, тэтгэврээ нэмээч” гэхэд “мөнгө алга” гэж байсан. Гэтэл багш, эмч, малчдаас харамлан байж тойргийнхоо нэр дээр төсвийн хөрөнгийг нэмж хуваарилсан байна!
 
Зөвхөн ХАА-н нэмэгдлийг харахад зудын эрсдэл нүүрлэж, Засгийн газрын нөөц сан хоосорч, малчид түлш, тэжээлийн хомсдолтой орон нутгийн нөөц сан мөнгөгүй, түлшний хангамж тасалдсан, малын тэжээл хомс, хүнсний үйлдвэрлэл, хангамж буурсан, иргэдийн худалдан авах чадвар буурч байхад 17 тэрбум төгрөгийг Баянхонгор, Хангайн бүсэд  ТЭЗҮ боловсруулах, тоног төхөөрөмж авах мөнгө гэж тавьжээ.
 
Энэ мөнгө өнөөгийн хүнд нөхцөлд хэнийг аврах вэ? ХАА-н бусад нэмэгдлүүд нь 350 орчим тэрбум нь хот тохижилт, шинэ барилга, тоног төхөөрөмжид зарцуулах нь. Энэ зудын эрсдэл, түлшний хомсдолыг шийдэх үү? Эмч, ахмад, малчдын амьжиргаа сайжрах уу?
 
Ийм төсөв бол бодлого биш, улс төрийн хуваарилалт хийсэн төсөв гэж харж байна. Ард түмний итгэлийг хүлээсэн парламент ийм төсвийг буцааж, бодит амьдралд хэрэгтэй, эрсдэл даах чадвартай, амьжиргаа дэмжсэн төсөв батлахад эрүүл, шударга гишүүд шүгэл үлээж эхэллээ" хэмээв.
b7f8527844c94efebc90c2a5a2bd7069
4e53536a3b1a42a3976a6f000bcffa90

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.