Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

Өнгөрсөн ням гаргийн шөнө Сүхбаатар дүүргийн нутаг, 100 айлын уулзвар орчимд цахим гав зүүж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ шүүхээр авахуулсан 17 настай хөвгүүд хүний амь бүрэлгэлээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутгаас удаа дараа автомашин хулгайлсан хэрэгт холбогдон шалгуулж байсан О.П, Б.А нарт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тодорхой хүмүүстэй уулзах, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цахим гав зүүсэн байж. Гэтэл дээрх хөвгүүд 100 айлын уулзвар дахь “Өвөрмонгол” рестораны гаднаас автомашин хулгайлж байгаад эзэнд нь үйлдэл дээрээ баригдсан аж. Улмаар уг машины эзэн 26 настай настай залуугийн амийг хөнөөн тээврийн хэрэгслийг нь жолоодон зугтсан байна. Энэ үедээ урсгал сөрж, гэмт үйлдлийг нь таслан зогсоохоор ажиллаж байсан цагдаагийн болон өөр цөөнгүй автомашиныг санаатайгаар мөргөж зугтсан гэнэ. Тэд ийнхүү гэмт хэрэг үйлдэхдээ цахим гаваа тасалсан байсан нь ч тодорхой болжээ.

Өдгөө тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байна. 

Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочиг 4 цаг өмнө
Хууль зүйн сайд Б.Энхбаяр гуай та 20 нүүрнийхээ 1 нүүрээ ядаж ШШБГ- рүү харуулаад Сандал суудал Эрх Мэдлийн төлөөх дайнаа түр зогсоож болгооно уу…,
Зочин 3 цаг өмнө
Хэдэн хулгайч бацаануудаа хорихгүй байж байгаад иргэний амьд хүрлээдээ хүний эрх хулгайчиын эрхээ ялгаж салгахгүй бол нухаад байхан дэ
Tomoroo 3 цаг өмнө
staxim gaw gej balai yuma bolieo zvgeerl yliin ogj bai zvgeer ywj bgaa xvniig aljin deeremdjin shuud storon
Nigger 2 цаг өмнө
Aimshigtai
Зочин 2 цаг өмнө
Хулгайгаар яллагдсан нь чамлалттай санагдаад хүн алжээ. Одоо чамлаад үзэг
Амеркийн цагаач 1 цаг өмнө
Хүний эрх их яриад бай та нар тэгэхээр ийм юм болдог юм. Цагдааг цагдаа шиг байлгаагүйн гороо амсаж байгаан, үүнээс их юм амснаа та нар
h 1 цаг өмнө
eruugiin huulid nemelt oorchlolt heregtei bolowuuda neg gemt hereg vildsen hvn hongon gemt hergiig hvnded ni bagtaaj hergee negtguuleh sanaatai gaduur shalgagdaj baih uyde dahin gemt hereg uildeh ywdal mash ih bn
Боловсролын тогтолцоог устгасны хар гай 3 минут өмнө
Сүүлийн 30 жил ерөнхий боловсролыг устгасны гай гарч ирж байна. Завхайрал, дээрэм, хар тамхийг кино, дуугаар дамжуулан сурталчилж, тархи угаасны уршиг шүү дээ.