Энэтхэгийн нисэх онгоц техникийн шалтгааны улмаас Монголд газарджээ

Энэтхэгийн нисэх онгоц техникийн шалтгааны улмаас Монголд газарджээ

Сан-Франциско – Колката (Энэтхэг) чиглэлд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 маягийн агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайн LETBI агаарын хаалгаар орон нутгийн цагаар 18:54 цагт орж иржээ. 

Тус нислэг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс ойролцоогоор 10 минутын өмнө нисэх баг ОХУ-ын Эрхүү нислэгийн удирдлагын төвд техникийн шалтгааны улмаас Монгол Улсын "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, шуурхай ажиллагаагаар нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ. Энэ үеэр агаарт түлш юүлэх зааваарчилгаа өгч, нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардуулах удирдлага үйлчилгээг амжилттай үзүүлэн, үүний үр дүнд уг нислэг орон нутгийн цагаар 19:30 цагт "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд аюулгүй газардсан байна. Энэхүү тохиолдол нь Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын шуурхай ажиллагаа, мэргэжлийн ур чадварын чадамжийг дахин нотолсон үйл явдал болов.

Эйр Индиа компанийн AIC174 дүгээр нислэгийн 245 зорчигчийг "New Delhi" олон улсын нисэх буудалд хүргэхээр өнөө орой буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт нислэг "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг зорихоор төлөвлөгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.