Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхыг үүрэг болгожээ

Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхыг үүрэг болгожээ
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өндөрлөжээ.
 
Зөвлөгөөний эхэнд өмнөх зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өгсөн байна. Үүний дараа дүүргийн Засаг дарга Ц.Баттөр дараах үүрэг даалгавруудыг өгчээ. 
 
Тухайлбал:
 
  • Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангах, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж, иргэд олон нийтэд сурталчлах;
  • Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэх, ажлаа эрчимжүүлэх;
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, угаар мэдрэгчийг айл өрхүүдэд тараах, түлшний борлуулалт, түгээлтийг нэмэгдүүлэх, иргэдэд түлшийг хүртээмжтэй олгох ажлыг зохион байгуулах;
  • Авто тээврийн шалган бүртгэх товчоод, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад хяналт тавих;
  • Барилгын талбайгаас гарч буй том оврын тээврийн хэрэгсэлд холбогдох хууль тогтоомж стандарт, норм дүрмийг мөрдүүлж хяналт тавих;
  • Хотула аппликейшний үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг жигдрүүлж, нийслэлийн байгууллагуудын удирдлагууд болон албан хаагч нар хэрэглэж хэвших, мэдээлэл солилцдог байх;
  • АТГ, ЭЦА-ны ЭЗХТГ-аас зохион байгуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой худалдан авах ажиллагааны талаарх сургалтад хамрагдах алба хаагчдыг хамрагдах үүрэг өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.