БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэг, Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн “Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим”-ийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ удаагийн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. 

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Аддиктологийн төв нь БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэг, Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн “Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим”-тэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болсон юм. 

818dcb60f3774773977ded4744129f16

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дижитал хэрэглээ нэмэгдэж, донтолт үүсэх эрсдэл өндөр байгааг албаныхан хэлж байлаа. Судалгаагаар тэд насанд хүрэгчдээс 2.9 дахин илүү дэлгэц ашигладаг байна. Энэ нь цахим орчинд донтох, нойргүйдэх, анхаарал сарних зэрэг сөрөг нөлөө үүсгэдэг аж. Донтолт нь зөвхөн хувь хүний асуудал биш. Энэ нь гэр бүл, ойр дотнынхонд сөргөөр нөлөөлж, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг гэдгийг уулзалтын үеэр албаныхан онцолжээ. 

Цаашид талууд нийгэмд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн бодлого боловсруулах чиглэлд хамтран ажиллана. Мөн өсвөр үе, залуусын донтолтын урьдчилан сэргийлэлт, судалгаа, сургалт, эмчилгээний үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.