Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай болжээ
                Чингэлтэй дүүргийн 21-р хороонд байрлах “Эко Хаб” тогтвортой хог хаягдлын төвлөрсөн байгууламж өнөөдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Уг төв нь өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрүүд рүү шууд нийлүүлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлогтой.
“Эко Хаб” төсөл нь хуванцар, цаас, шил, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж, шахаж бэлтгэн цаашдын боловсруулах сүлжээнд нийлүүлэх зорилготой. Ингэснээр хог хаягдал хогийн цэг рүү очиж булагдах хэмжээг бууруулж, тойрог эдийн засгийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх цогц экосистем бүхий төв аж.

Эко Хаб нь Чингэлтэй дүүргийн 12-р хороонд байрлах бөгөөд газар зүйн хувьд Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийг хамрах стратегийн байршилтай юм. Тус төв нь өдөрт 150 тонн ангилан ялгасан түүхий эд хүлээн авах бөгөөд цагт 10–15 тонн материал шахах хүчин чадалтай. Нэг дүүрэг өдөрт дунджаар 300–350 тонн хог хаягдлыг хогийн цэг рүү ачуулдаг тул Эко Хаб нь гурван дүүргээс өдөрт 150 тонн ангилсан хог хаягдлыг хүлээн авах замаар хогийн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тус төв нь хог ангилан ялгаж, дахин болосруулалтад нийлүүлэхээс гадна иргэдийг хог хаягдлаа ангилж хэвших дадлыг төлөвшүүлэх зорилгоор урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тодруулбал, гар утасны аппликейшн ашиглан ангилсан хог хаягдлаа төвд тушаах бүртээ оноо цуглуулах, их хэмжээний хог тээвэрлүүлэх захиалга өгөх боломжийг бүрдүүлээд байна.
Зургийн цомог
                            
                        
                            
                        
                            
                        
                            
                        
                            
                        
                            
                        
                    
                    
                        
                    
                    
                
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.