"МИАТ" ТӨХК Сингапур улс руу хуваарьт шууд нислэгээ үйлдэж эхэллээ

"МИАТ" ТӨХК Сингапур улс руу хуваарьт шууд нислэгээ үйлдэж эхэллээ
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК Сингапур улсын Сингапур хот руу хуваарьт шууд нислэгээ амжилттай үйлдэж эхэллээ.
 
Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хот руу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Мөн Сингапур хотоор дамжиж цааш Зүүн Өмнөд Азийн Филиппин, Малайз, Индонез болон Австрали зэрэг улсууд руу дамжин нисэх боломж бүрдэж байгаа юм.
 
"МИАТ" ТӨХК нь 2024-2025 оны хооронд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хо Ши Мин, БНХАУ-ын Хөх хот, Шанхай, мөн Сингапур зэрэг хотууд руу шууд нислэг нээж, олон улсын нислэгийн сүлжээгээ өргөжүүлсээр байна. Ирэх жилүүдэд БНХАУ-ын Эрээн хот болон Австрали улс руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.