“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болгожээ

“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болгожээ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх туслах авто замыг хоёр эгнээ болгох ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр “Гудамж” төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд нэг эгнээ, явган хүний зам, дугуйн замтай иж бүрэн тохижуулалт хийж байсан бөгөөд иргэдийн зүгээс хоёр эгнээ болгохыг шаардаж, гүйцэтгэгчидтэй үл ойлголцол үүсээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ажиллаж НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан гүйцэтгэгч, зураг төслийг гүйцэтгэгч зэрэг холбогдох газруудтай уулзаж зөвшилцөлд хүрсэн билээ.

Тус замыг хоёр эгнээ болгосноор оршин суугчдын эрх ашгийг тусгаад зогсохгүй “Өнөр” хорооллын арын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.