🔴Багш нарын ажил хаялт 24 цагийн дараа зогсож, лхагва гаргаас сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлнэ
Монголын Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбоо (БШҮЭХ) өнөөдөр улс орон даяар боловсролын салбарын 720 гаруй байгууллагын 40 мянга гаруй гишүүн оролцсон 13 өдрийн ажил хаялт амжилттай өндөрлөж, хамтын хэлэлцээрийн нэмэлт гэрээ байгуулснаа албан ёсоор зарлав.
МБШУҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл:
-Энэ удаагийн тэмцэлд хамтын хэлэлцээрийн дагуу 2026 оноос эхлэн багш, ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар өсгөж, 2.8 сая төгрөгт хүргэхээр тохиролцлоо. Мөн 2027 оны төсөвт цалинг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг тусгах талаар хамтран ажиллана. Түүнчлэн, боловсролын салбарын улсын төсвийн зарлагын 20 хувиас, ДНБ-ийн 6 хувиас багагүйг боловсролд зарцуулахыг хуульд тусгах чиглэлээр ажиллах болсон.
Багш нарын ажил хаялт 24 цагийн дараа албан ёсоор зогсоно. 11 дүгээр сарын 5-ны лхагва гаргаас сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.