Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар Улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлээд байна
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ. Шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдан явуулсан байна.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 10-р сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн амжилттай шинэ сараа угтаж байгааг шуурхайн эхэнд танилцуулсан. Тодруулбал, уулын цул гаргалт 102.5, хөрс хуулалт 102.5, хүдэр олборлолт 102.5 хувиар биелүүлсэн бол Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт 100.4, исэлдсэн хүдэр олборлолт 125.3 хувиар биелжээ. Ил уурхайд 59550 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж төлөвлөгөөгөө 102.5 хувиар биелүүлсэн байна. Харин ачаа эргэлтийн төлөвлөгөө 98.5 хувиар биелжээ. Мөн хүдэр боловсруулалт 101.1 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 103.6, молибденоор 103.8 хувь, металл авалт зэсээр 100.3, молибденоор 104.8 хувиар биелжээ. Ийнхүү аравдугаар сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 98.5-125.3 хувиар биелсэн амжилттай байгааг Үйлдвэрлэл техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлсэн.

Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудаа биелүүлэн төсөл хөтөлбөрүүд болон өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа амжилттай гүйцэтгэж байна.
- Өнгөрөгч долоо хоногт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн иж бүрэн хяналт шалгалтад АТЦ хамрагдаж хангалттай үнэлэгджээ
- “Тэр бум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 3.6 сая мод тариад байгаа бол зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар Хялганатын шар тал, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Орхон аймгийн бүс нутагт 120 000 гаруй мод тариад байна
- Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар Улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлэн ажиллаж байна
- Энэ сараас эхлэн ERP системд цаг бүртгэлийн модуль нэмэгдэж орсон тул ажилчдын цалинг энэхүү системээр бодож эхэлнэ
- 11 дүгээр сарын 7-нд Худалдан авах ажиллагаатай холбогдуулан Сангийн яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулна
- Эрдэнэт үйлдвэр 8 дахь удаагаа зэсийн баяжмалын арилжааг хийж 105 доллароор өсгөн заржээ
- 10 сард ачаа эргэлтээс бусад үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд биелсэн, иймээс орлого зарлагаа тооцож ажиллахыг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.