Алба хаагчид дөрвөн иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Алба хаагчид дөрвөн иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.27-11.02/ нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлэн, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Нийт дуудлагын 73 нь обьектын гал түймэр, долоо нь ой хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсан аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.