НҮБ-ын төлөөлөгчид мод тарьжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д "COP17" төслийн талбайд мод тарьжээ.
НҮБ-ын ЦТКНБДН-ын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, 2026 онд болох UNCCD COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж өгч ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийн төслийн талбайд зочлон, төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцсан юм. Энэ үеэр тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьж, тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
НҮБ-ын төлөвлөлтийн 2-р ээлжийн баг Монгол Улсад 5 өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулах бөгөөд ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулна.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.