🔴LIVE: Жүжигчин, дуу оруулагч О.Оюун Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдлаа
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж, дуу оруулагч, жүжигчин О.Оюун Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.
МУГЖ О.Оюун:
-Хамгийн түрүүнд Монголын кино урлагийг нэгэн цагт нуруундаа үүрч явсан ахмад уран бүтээлчид, арын албаныхан, бүхий д ажилчид болон одоо ажиллаж байгаа залуу уран бүтээлчдэдээ энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Миний хувьд кино урлаг гэх ертөнцөд хөл тавиад 40-өөд жил болсон байна. Үе үеийн хамтрагч нартаа мөн баярын мэндийг хүргэмээр байна. Хамгийн гол нь биднийг магтаж, зэмлэж, урам өгч, ухааруулж байдаг үзэгчдэдээ киночдын өдрийн баярын мэндийг хүргэе.
Уран бүтээлч хүний хувьд бүр уран бүтээлдээ сэтгэлээ шингээдэг. Нийт 20 гаруй мянган кино, уран бүтээлд дуу оруулсан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.