🔴МУГЖ Ө.Наранбаатар: Кино урлагт 34 жил ажиллахдаа 30 мянган кинонд дуу оруулсан
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж, дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатар Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.
МУГЖ Ө.Наранбаатар:
-Би 34 жилийн хугацаанд телевизийн олон ангит уран сайхны кино, хүүхэлдэйн кино, шинжлэх ухаан, баримтат кино, нэвтрүүлгүүд, уран сайхын бүрэн хэмжээний кинонууд гээд нийт 30 мянган уран бүтээлд дуу оруулсан байна. Мөн Монголын уран сайхын 50-аад кинонд гол ба туслах дүрд тоглож, харин 40-50 киноны гол ба туслах дүрд ам барьж дуу оруулж байсан.
Анх би оюутан байхдаа Үндэсний телевизэд дадлагаар очиж, Германы телевизийн олон ангит "Банштай зутан" гэх бүтээлд анх удаа дуу оруулж байлаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.