🔴Жүжигчин С.Ариунбямбыг МУГЖ цол тэмдгээр шагналаа

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж, жүжигчин С.Ариунбямба Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.

МУГЖ С.Ариунбямба:

-Юуны түрүүнд төрүүлж, өсгөсөн ижий, аавдаа баярлалаа. Эрдмийн замд хөтөлж, энэ мэргэжлийг эзэмшүүлж үлдээсэн эрхэм багш нартаа баярлалаа. Бүхий л цаг хугацаанд ард минь түшиж дэмжиж, хайрлаж халамжилж байсан ханьдаа мөн баярлалаа. Мэргэжил нэгт үе үеийн уран бүтээлчид, ах эгч нар, найз нөхөд, дүү нартаа баярлалаа. Бидний уран бүтээлийг үзэж, дэмжиж, халуун алга ташилтаар урам өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа. Ард түмнийхээ дуудлагаар, уухайн түрлэгээр, халуун алга ташилт дор энэхүү хүндтэй цолыг хүртэж байгаадаа маш их бахтай байна.

Би энэ салбартаа бараг 30 жил ажиллаж, олон бүтээлд оролцсон. Цаашдаа ч маш олон уран бүтээлд оролцож, үзэгч түмэндээ сайхан дүрүүдээр бэлэг барих болно гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.