🔴П.Наранбаяр: Багш нарын цалинг 2.5 сая төгрөг болгохыг зорьж байгаа
Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
-Бид өнөөдрөөс хэлэлцээрийн ширээнд сууж, ажил хаялт ойрын хугацаанд зогсоно гэж итгэж байна. Эдийн засгийн тооцоон дээр суурилуулан цалинг 30 хувиар нэмэх санал яригдаж байна. Мөн цаашлаад багш нарын суурь цалингийн оновчтой бүтцийг бий болгож, 2.5 сая төгрөгт хүргэхийг зорьж байгаа.
Энэ жилдээ цалинг 3.5 сая төгрөг болгох боломжгүй. Гэхдээ ирэх жилүүдэд Монгол Улсын олох орлого, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжийн өсөлт зэргээс шалтгаалаад аль болохоор богино хугацаанд хүргэхийг зорино.
Багш нарын ажил хаялтаас болоод сурагчдын бие даалтын долоо хоногийг хэрэгжүүлж чадаагүй. Одоо харин ажил хаялт цааш үргэлжилбэл мэдлэг, чадварын хоцрогдол үүсэх аюултай. Тиймээс хэлэлцээгээ хурдан эхлүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.