“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийн нээлт өнөөдөр болно
Эрхиэрээ нөмөр хийж
Элбэрэл мааниар нөхөр хийж
Элэг эмтрэм он жилүүдийг туулахдаа
Эх орноо би хором ч мартаагүй…
Монгол түмний бахархал, он цагийн түүхэн цаг хугацааны хүрдэнд ч нэр алдар, хийж бүтээсэн зүйл нь мөнхөд гэрэлтдэг эрхэм хүмүүний нэг бол XX зууны шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжав хэмээх эрхэм билээ. Энэ эрхэм хүмүүний унасан газар, угаасан ус нь шашны хутагт хувилгаадын өлгий нутаг хэмээгддэг Завхан аймаг. Унасан газар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөр, угаасан ус нь Түшлэгийн булаг.
Олон түмнийхээ төдийгүй, төрөлх нутгийнхаа эрхэм хүмүүн болох Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тодруулбал, “Топ нобле тур” ХХК, “Дилав хутагт сан”, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр хамтран бүтээсэн Ч.Алтантүлхүүрийн зохиол "Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ.
Үзэгчдийн хүлээлтэд буй тус бүжгэн жүжгийн нээлтийн тоглолт өнөөдөр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт болох нь ээ. Түүнчлэн арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын үзэгчдэд зориулан тоглох аж.
"Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийн нээлтийн үйл ажиллагаанд VI Дилав хутагт Данзанламэд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох юм байна. Мөн маргааш буюу аравдугаар сарын 30-нд иргэд, олон нийтэд зориулан “Бие сэтгэлийн боловсрол”, “Түүх өв соёлоо хадгалан хамгаалах нь” сэдвээр лекц унших аж.
“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийн зохиолыг Завхан аймгийн Яруу сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр бичжээ. Түүний хувьд Монголын утга зохиолд өөрийн өвөрмөц уран сэтгэмж, өнгө төрх, гүн уянга, монгол ахуй, хүний сэтгэлийн ертөнцийг нарийн мэдэрсэн бүтээлүүдээрээ танигдсан авьяаслаг уран бүтээлч билээ.
Харин жүжгийн найруулагч, бүжиг дэглэгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг нар ажиллажээ. Харин бүжгэн жүжгийн гүйцэтгэх продюсероор Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга, соёлын тэргүүний ажилтан Г.Солонго ажилласан байна. Түүний хувьд “Өндөр гэгээн”, Гарын таван хуруу”, “Жангар”, “Асарын өндөр” зэрэг олон уран бүтээлийн ерөнхий болон гүйцэтгэх продюсероор ажиллахдаа төр, хувийн хэвшлийн бүтээлч хамтын ажиллагааг бий болгож чадсан юм.
Мөн тус жүжгийн гол дүр Дилав хутагтын бага насны дүрд Ерөнхий боловсролын III сургуулийн сурагч, "Sartuul dance" бүжгийн дугуйлангийн сурагч Б.Пүрэвдорж , Дилав хутагт Б.Жамсранжавын дүрд Хөгжимт жүжгийн театрын гоцлол бүжигчин Соёлын тэргүүний ажилтан М.Дэлгэрсайхан ажиллаж олон түмний сонорт хүргэх юм. Эх орон, тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, амаргүй замыг туулсан түүний амьдрал, үйл хэрэг, үзэл баримтлалыг хойчийн үе мартаж үл болно.
Төр, нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын ариун адистэд монгол түмнийг үеийн үед ивээх болтугай.
Ерөнхий продюсер: “Топ Нобле тур” ХХК-ийн ерөнхий захирал С.Өлзийхишиг
Жүжгийн зөвлөх: Дилав Хутагт Данзанламэд
Гүйцэтгэх продюсер: Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго /СТА/
Ерөнхий продюсер: “Топ Нобле тур ХХК-ийн ерөнхий захирал С.Өлзийхишиг
Жүжгийн зөвлөх: Дилав Хутагт Данзанламэд
Гүйцэтгэх продюсер: Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго /СТА/
Зохиолч: МЗЭ-ийн шагналт Ч.Алтантүлхүүр
Найруулагч, бүжиг дэглээч: Д.Баярбаатар /УГЗ/
Хөгжмийн зохиолч: Б.Алтанхуяг/УГЗ/
Зураач: Т.Ганхуяг/УГЗ/ Т.Аянга /СТА/
Туслах найруулагч: А.Отгон/СТА/

Дүрүүдэд:
Дилав хутагт - Бүжигчин М.Дэлгэрсайхан /СТА/
Хүүхдүүд: Б.Пүрэвдорж, Д.Минжинсор, С.Энхбаяр
Дилав хутагтын аав - Бүжигчин Д.Ганбаатар/СТА/
Дилав хутагтын ээж - Бүжигчин А.Отгон /СТА/
Чанкайши - жүжигчин С.Нямжав /СТА/
Латтимор Оуэн - жүжигчин А.Цэрэнбалжир /СТА/
Цэргүүд:жүжигчин Э.Батдорж, А.Цэрэнбалжир, Д.Ганбаатар, М.Мэнд-Амар, Э.Золсайхан,Г.Буянцог, Ц.Цогтбуян
Бүжгийн олны хэсэгт бүжигчин: П.Адъяадулам, П.Отгонжаргал,
Г.Баасанжав, Т.Мишээл, Б.Чанцалмаа, О.Ганзаяа, Б.Отгонтөгс, жүжигчин Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан
Дууны техникч :А.Нямдэмбэрэл
Гэрлийн техникч: Б.Мөнхжаргал /СТА/
Тайзны эрхлэгч :В.Энхбаяр /СТА/
Хувцас дизайнер :Ц.Уянга, Д.Байгалмаа
Хувцасны эрхлэгч : С.Чулуунцэцэг/СТА/
Менежер: З.Нямзул, Б.Анударь
Постер : О.Одгэрэл/Урлан студи/
Хөгжмийн найруулга: “Анир студи”
График дизайн : Д.Батмөнх
Жүжгийн дууны үгийг Ч.Алтантүлхүүр, аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав
Дуучин Ч.Батцэнгэл
Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын алба, ХБК-ийн оюутнууд
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 204 (7701)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.