🔴Г.Дамдинням: 14 цаг гэхэд хотын бүх ШТС-ууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шатахууны нийлүүлэлт болон бусад асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд үүссэн шатахууны шок өнөөдрөөс хэвийн байдал руу шилжиж байна. ААН байгууллагууд Засгийн газартай хамтарч ажиллаж, сүүлийн гурав хоног Улаанбаатар хотын түгжрэл дундуур өдөр, шөнөгүй цэнэглэлт хийж үүссэн нөхцөл байдлыг тайвшруулж байна.

Орон нутаг руу 5600 тонн тээвэрлэлт гарсан. Өнөөдрийн 14 цаг гэхэд хотын бүх ШТС-ууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ. Засгийн газар ОХУ-ын удирдлагуудтай идэвхтэй хамтарч ажилласны үр дүнд шатахууны нөөцөө маш сайн татаж авч байна. УБ төмөр зам, ОХУ-ын төмөр замын нэгдлүүд хамтарч маш богино хугацаанд тээвэрлэлт хийж байна.

Ард иргэд ШТС-ын түгээгч нартай хүндэтгэлтэй, хүлээцтэй харьцахыг хүсэж байна. Дүнжингаравын зам дээр болсон дэлбэрэлтийг мартаагүй байгаа байх. Өдрийн цагаар нефть тээвэрлэлт хийж буй машинтай тааралдвал зам тавьж, зайтай явахыг анхааруулж байна. Нөхцөл байдал хэвийн болвол буцаад шөнийн цагаар тээвэрлэлт хийж эхэлнэ.

Мөн шатахууны нөөцийг яаралтай бүрдүүлэх ажлын хүрээнд нэг удаагийн үйлчлэлтэй хууль яаралтай Засгийн газар руу оруулж ирэхийг үүрэг болгосон. ААН-үүдийн хоосон байгаа савнуудыг нэг удаа дүүргэж эргэлтэд оруулах хөрөнгийг Монголбанкнаас яаралтай гаргах хуулийг оруулж ирэхээр ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 1 цаг өмнө
mash zov ajillaj bna. Demjij bna