🔴Х.Нямбаатар: Г.Дамдинням сайд дугаарын хязгаарлалт хийх чиглэл өгвөл автомашины тэгш, сондгойгоор зорчино
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал асуулга авч, дэмжигдээгүй юм. Гэвч АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням чиглэл өгвөл дугаарын хязгаарлалт хийнэ хэмээн Хотын дарга хэллээ.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас өдрийн цагаар шатахуун тээвэрлэхийн тулд замын хөдөлгөөний зохицуулалт хийж өгөх тухай хүсэлтийг надад ирүүлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ШТС-уудын шатахуун түгээлтийн асуудалд доголдол үүсээд байгааг аман байдлаар хэлсэн. Тиймээс дугаарын хязгаарлалт хийж, хөдөлгөөний эрчмийг 30 хувиар нэмэгдүүлж, шатахууны нөхөн хангалт хийх тухай хэлсэн. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдвэл чиг үүргийнхээ дагуу би хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин агентлагийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Чиглэл өгсөн бичиг хүргүүлбэл нийслэлийн Засаг даргын хувьд дугаарын хязгаарлалт хийнэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Засгийн газрын гишүүн үүрэг чиглэл өгвөл би биелүүлэх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.