🔴Т.Даваадалай: Иргэд угаар мэдрэгчээ унтрааснаас үүдэж угаартаж байна
Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт болон иргэд угаартаж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.
НЗД-ын орлогч Т.Даваадалай:
-Энэ сарын эхээр сайжруулсан түлш тасалдсан асуудал гарсан. Судалгаагаар үзэхэд, Улаанбаатар хотоос жилд 100 мянга орчим тонн мидлинг хөдөө орон нутаг руу гардаг юм байна. Орон нутгийн иргэд аймгаасаа түлш худалдаж аваар үнэтэй, дээрээс нь агаарын бохирдол, савлагаа зэргийг нь бодоод нийслэлээс хууль бусаар түлш авдаг. Мөн аж ахуй нэгжүүд сайжруулсан түлшийг "Тавантолгой түлш" ХХК-аас худалдаж авснаас цэгүүд дээр очоод авсан нь илүү хямдхан тусах учраас иргэдэд зориулсан хөх нүүрсийг хууль бусаар худалдаж, хурааж аваад байна. Энэ асуудал дээр цагдаагийн байгууллага болон түгээх цэгүүдтэй хамтран зөрчлүүдийг илрүүлж байна. Өдөрт 2-3 зөрчлийг илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 115 мянга орчим алсын зайн мэдрэгчийг суурилуулаад байна. Одоо дахиад 45 мянгыг суурилуулбал нийслэлийн хэмжээнд бүрэн нэвтрүүлж дуусна. Харамсалтай нь, иргэд дохиолол өгч байгаа мэдрэгчээ салгах явдал ихээр гарч байна. Хэрэглэгчид үйлчлэх төвийн ажилтнууд 24 цагаар дуудлага хийж, салгасан төхөөрөмжүүдийн гэрт нь очиж, хаалгыг нь тогшиж, залгах шаардлага тавьж байгаа. Иргэд өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодоод төхөөрөмжөө унтраахгүй байхыг хүсэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.